Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг байнгын хорооны гишүүд дэмжлээ
2023-03-21

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэв. Түүний  өргөдлийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн байна. Байнгын хорооны саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, эцсийн шийдвэр гарна.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гадаадад буй. Тэрбээр ээжийгээ эмчлүүлж буй шалтгаанаар Монголд ирэх боломжгүйгээ намынхандаа мэдэгдэж, өргөдлийг нь шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Zugeer l zailuulaach lalriig.
2023-03-21
Zuv zuv jaahan ch gesen tanagtai hun baina. Ingeed shalguulaad shalguulaad yavchih heregtei
2023-03-21
Ene lalariig shorond hiij horongiin huraah heregtei.
2023-03-21