Эйфелийн цамхагийн шатны хэсгийг дуудлагаар худалдана
2023-03-21

Эйфелийн цамхагт зориулан XIX зуунд бүтээсэн шатны хэсгийг пүрэв гарагт Aguttes дуудлага худалдааны газарт дуудлагаар худалдахаар болжээ. 

 

Дуудлагаар худалдаалагдах шатны хэсэг нь ногоон өнгөөр будсан хийц аж. Эдгээр нь шатыг тогтоодог хийц байсан бөгөөд нэг цогц хийц биш хэдий ч хамтад нь худалдах юм байна. Анхлан дуудах үнийг 4000-6000 евро гэж тогтоосон, гэхдээ эцсийн дүн өндөр болно гэж найдаж байгаа гэнэ. Өмнө нь гурван метр орчим шатыг 30-40 мянгаар үнэлэн дуудахад эцсийн үнэ нь 274,5 мянган долларт хүрч байжээ.

 

1983 онд цамхагаас салгасан шатыг 24 хэсэгт хувааж, мөн онд 20 хэсгийг дуудлагаар худалдаалсан байна. Одоо эдгээр нь дэлхий даяар хамгийн үнэтэй цуглуулгад багтаж, үе үе дуудлагаар худалдаалагддаг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин