Шанхайд буяны ажил гүйцэтгэгч мэргэжилтэн бэлдэх академи байгуулагдана
2023-03-21

Хятадын Шанхай хот дахь Shanghai Qingpu Li Ji Academy  орон нутгийн боловсролын хорооноос боловсролын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авчээ. Энэ академид оршуулах ёслол гүйцэтгэх мэргэжилтнүүдийг бэлтгэнэ гэж South China Morning Post сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын оршуулах үйлчилгээ үзүүлэгч томоохон компани болох  Fu Shou Yuan International Group-тэй хамтран явуулах аж. Сургалтаар оршуулах, салах ёс хийх соёл, ёслолыг төлөвлөх болон зохион байгуулах, талийгаачид нүүр будалт хийх, оршуулгын газрын удирдлага болон цогцос хадгалах газрын ажлын талаарх хичээлүүд орох юм байна. Дөрөвдүгээр сард эхлэх дамжаанд элсэгчдийг тун удахгүй бүртгэж эхлэх гэнэ.  

 

Шанхайд ийм академи нээгдэх болсон нь энэ салбарын хүний нөөцийн эрэлт их байдагтай холбоотой юм байна. Хятадад оршуулгын салбарын ажилтнууд цөөн, энэ салбарт 90 мянган хүн буюу 10 мянган хүн амд нэг л ажилтан ноогддог гэж эх сурвалж онцолжээ. Одоогоор орон даяар энэ салбарын мэргэжилтэн бэлтгэдэг таван коллеж л байдаг бөгөөд эдгээр нь жил бүр мянга орчим мэргэжилтнийг бэлтгэн гаргадаг юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин