Хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
2023-03-22

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр  Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

 

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  Өнөөдөр  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2023 оны 03-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

 

Агаарын температур:  Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +1...+6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн болон өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө  -11...-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө  -12...-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:   Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө  -13...-15 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Shuud.mn
Сонин хачин