Төрийн албан хаагчийн ёсзүйн хуулийн төслийг хэлэлцэнэ
                        Өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана. Мөн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос Төрийн албаны ёсзүйн хуулийн төслийн талаар төрийн албан хаагчдын төлөөлөлтэй санал солилцох юм байна.
|   Д/Д  |  
     ХУРАЛДААН  |  
     ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ  |  
     ЦАГ  |  
     ТАНХИМ  |  
  
|   НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН  |  
  ||||
|   1  |  
     Эдийн засгийн байнгын хороо  |  
     Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан  |  
     10.00  |  
     “Үндсэн хууль”  |  
  
|   2  |  
     Төрийн байгуулалтын байнгын хороо  |  
     Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан  |  
     11.00  |  
     “Их засаг”  |  
  
|   3  |  
     Инновац, цахим бодлогын байнгын хороо  |  
     Цахим шилжилтийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Гадаад харилцааны яамны мэдээлэл сонсох  |  
     11.00  |  
     Гадаад харилцааны яам  |  
  
|   4  |  
     Төрийн байгуулалтын байнгын хороо  |  
     Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан  |  
     14.00  |  
     “Их засаг”  |  
  
|   5  |  
     Төсвийн байнгын хороо  |  
     Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан  |  
     15.00  |  
     “Үндсэн хууль”  |  
  
|   ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН  |  
  ||||
|   1  |  
     Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо  |  
     ·“Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ ·Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц, зөвшилцөх /Засгийн газар 2023.01.16-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/  |  
     14.00  |  
     “Жанжин Д.Сүхбаатар”  |  
  
|   ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  |  
  ||||
|   1  |  
     Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо  |  
     ·Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг  |  
     10.00  |  
     “Жанжин Д.Сүхбаатар”  |  
  
|   2  |  
     Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо  |  
     ·“Бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг  |  
     10.00  |  
     “Их Эзэн Чингис хаан”  |  
  
СЭТГЭГДЭЛ БИЧИХ