Афганистан, Пакистанд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас дөрвөн хүн амиа алджээ
2023-03-22

Мягмар гарагийн орой Афганистанд хүчтэй газар хөдөлсөн нь хөрш зэргэлдээ Пакистаны нутагт ч мэдрэгдэж, хоёр хүн амиа алдсан байна. Афганистаны Лагман мужид байгалийн гамшгийн улмаас мөн хоёр хүн амиа алджээ. 

 

Коммерсант агентлагийн мэдээлснээр, Афганистанд орон сууцны дээвэр, хана нурсны улмаас хоёр хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан байна. Харин Пакистанд 150 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. 

 

Мягмар гарагийн үдэш Афганистанд болсон газар хөдлөлт 6,5 магнитудын хүчтэй байсан гэнэ. Газар хөдлөлтийн төв нь Пакистан, Тажикистантай залгаа хилээс 48 км зайд, 12 мянган хүн амьдардаг Искашим хотоос олгүй байсан аж. Энэ газар хөдлөлтийн чичирхийлэлт Энэтхэг, Казахстан, Тажикистан, Узбекистанд мэдрэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин