Харри Поттер киноноос сэдэвчилсэн парк Токиод энэ зун нээлтээ хийнэ
2023-03-22

Япон улсын Токио хотод "Харри Поттер"-н  ертөнцийг тэр чигт нь мэдрэх боломжтой  байгууламж  зургаадугаар сарын 16-нд нээлтээ хийхээр болжээ. 


Уг барилгын хэмжээ нь 30 мянга орчим метр квадрат бөгөөд "Харри Поттер"-ын хувьд дэлхийн хамгийн том доторх байгууламж гэдгээрээ олны анхаарлыг татаж байна. 

 

 

Кинон дээр гардаг үзэгдлүүдийг бодитоор бий болгохоос гадна талбайг тойрон зугаалах, яг л гол дүрийн баатруудтай адил шүүрэн дээр сууж тэнгэрийг тойрон нисэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц зураг авах боломжтой орчныг бүрдүүлсэн гэж онцолжээ. 

 

Жуулчдыг татахын тулд ид шидийн хоол, уух зүйлсийн цэсийг боловсруулж, дэлгүүрүүдийг тохижуулах чиглэлээр нутгийн иргэд, худалдааны гудамжуудтай хамтран ажиллах гэнэ. 

Shuud.mn
Сонин хачин