Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 855 хүн баривчлагджээ
2023-03-22

Францад тэтгэврийн насны босгыг өндөр болгосон хууль эцэслэн батлагдсан ч энэ хуулийг ард иргэд нь эсэргүүцэн, жагсаал цуглаан хийсээр байгаа юм. Сүүлийн өдрүүдэд жагсаал цуглааны үеэр зөрчил гаргасан хэргээр 855 хүнийг саатуулсан талаар Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманен мэдэгдсэнийг МИР24 дамжуулжээ. 

 

"Франц даяар 855 хүн саатуулагдсан. Тэднээс  843 хүнийг хорьсон" гэж Дарманен мэдэгдсэн байна. 

 

Түүний өгүүлснээр, пүрэв гарагт ч олныг хамарсан эсэргүүцэл өрнөж болзошгүй байгаа гэнэ. Тиймээс энэ үеэр дэг журам сахиулахаар 12 мянган цагдааг илгээхийг Дотоод хэргийн сайд тушаажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
mash sain hereg bayar hurgie ee
2023-03-22