Хятад, Хонконгийн хоорондын төмөр замын харилцааг сэргээнэ
2023-03-22

Коронавирусийн цар тахлын улмаас зогсоосон, Хятад Хонконгтой холбогдох төмөр замын харилцааг сэргээхээр болжээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн Хонконг, Хятадын хоорондын өндөр хурдны галт тэрэг ердийн хуваариар явж эхлэх аж. Гурван жилийн өмнө коронавирусийн хязгаарлалтын улмаас зогссон төмөр замын харилцааг сэргээснээр Бээжин, Чагнша, Ханжоу, Шанхай, Ухань хотуудаас хурдны галт тэрэг Хонконгийг зорих юм байна. 

 

Тасалбарын урьдчилсан захиалга гуравдугаар сарын 23-ны өдрөөс эхэлж, харин дөрвөн сарын нэгнээс эхлэн галт тэрэгний хөдөлгөөн цар тахлын өмнөх үеийн хуваариар сэргэх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин