НӨАТ-ын сугалаанд нэг супер азтан тодорлоо
2023-03-22 14:28

Энэ сарын НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорлоо. Энэ удаагийн тохиролд 2022 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдрүүдэд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг багтаасан юм.

 

Улсын хэмжээнд нийт 35,568,477 баримт бүртгэгдсэн бөгөөд үүнээс 35,434 баримтын орон таарч, азтанууд тодорлоо.

 

    3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/ 31922
    4 орон таарсан /40,000-100,000төгрөг/ 3158
    5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/ 319
    6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/ 32
    7 орон таарсан /500,000- 10 сая төгрөг/ 2
    8 орон таарсан /супер азтан/ 5-30 сая төгрөгийн нэг азтан тодорлоо.

 

Супер азтаны сугалааны дугаар: 64979267

Shuud.mn
Сонин хачин