"Улс орнууд манайхтай эрхзүйн талаар харилцан туслалцах гэрээ байгуулахдаа хойрго байдаг"
2023-03-22

Манай улс дэлхийн 20 гаруй улстай эрүүгийн хэрэг, иргэний хэрэг, ялтан шилжүүлэх гэсэн төрлүүдээр эрхзүйн талаар харилцан туслалцах 36 гэрээтэй аж. Хамгийн сүүлд Макао улстай эрхзүйн талаар харилцан туслалцах иж бүрэн гэрээ байгуулж, УИХ-аар батлуулжээ. Одоо Куб улстай эрхзүйн талаар харилцан туслалцах гэрээ байгуулахаар УИХ-д оруулах бэлтгэл хангаж байгааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ.

 

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Бидэнд муу туршлага бий. Бид өмнөд хөрштэй байгуулсан ялтан шилжүүлэх гэрээний хүрээнд Хятадад ял эдэлж байсан хүмүүсийг авчирч, шууд сулласан тохиолдол байгаа. Үүнд бусад улсууд дүн шинжилгээ хийж, манайхтай гэрээ байгуулахдаа хэт хойрго байдаг. Тиймээс Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хүрээнд эрхзүйн талаар харилцан туслалцах үзүүлэх болон ялтан шилжүүлэх гэрээ байгуулсан улс орнуудаас шилжүүлэн авсан хүнийхээ тухайн улсад биеэр эдлээгүй үлдсэн ялыг үргэлжлүүлэн эх оронд нь эдлүүлэх зохицуулалтыг оруулахгүй дараагийн хүмүүсийг шилжүүлэн авахад асуудал үүсээд байна"  гэсэн байр суурийг илэрхийллээ. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг одоо ямар ямар улсуудтай байгуулах гэж бна бэ? Юуны өмнө Амёрикийн нэгдсэн улстай байгуулах шаардлагатай байна .Гэмт хэрэг үйлдсэн олон этгээдүүд Америк руу оргон зайлж байна.
2023-03-23