Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2023-03-23

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

 

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, говь талын нутгаар хүйтэн салхитай байна.

 

2023 оны 03-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

     Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын саю газраар ялимгүй цас орно.  Бусад нутгаар цэлмэг. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +4...+9 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн болон өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн  салхитай. Өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМ

Shuud.mn
Сонин хачин