Украиныг сэргээн босгоход 411 тэрбум доллар шаардлагатай
2023-03-23

Дайны хөлд үрэгдсэн Украиныг сэргээн босгоход зарцуулагдах хөрөнгийн үнэлгээг Дэлхийн банк шинэчлэн гаргажээ. Өмнө нь сэргээн босголтод 349 тэрбум доллар шаардлагатай гэж үзэж байсан бол одоо зардлын хэмжээ нэмэгдэж, 411 тэрбум долларт хүрсэн аж. 

 

"Дэлхийн банкны мэргэжилтнүүд, Украины Засгийн газар, Еврокомисс, НҮБ-ын хамтарсан үнэлгээгээр шинэчлэн гаргасан зардлын хэмжээ нь Украины 2022 оны ДНБ-ээс 2,6 дахин их байна" хэмээн Дэлхийн банкны тайланд өгүүлжээ.

 

Шинэчлэн гаргасан үнэлгээ нь Украин дахь сүйрлийн цар хэмжээг харуулж, олон улсын санхүүгийн байгууллагуудын зүгээс Киевт тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг баталж байна хэмээн Дэлхийн банк мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин