Угандад ижил хүйстэн, трансжендер байхыг эрүүгийн хэрэг гэж үзэх хууль баталжээ
2023-03-23

Угандагийн парламент иргэд өөрсдийгөө ижил хүйстэн, трансжендер гэж тооцох хүмүүсийг эрүүгийн хэрэг үйлдсэн гэж үзэх хууль баталжээ. Энэ хуульд Угандагийн Ерөнхийлөгч Йовери Мусевени гарын үсэг зурвал ЛГБТ төлөөллийн хүмүүс гэмт хэрэгтэнд тооцогдох болох аж. 

 

Уганда болон Африкийн өөр 30 оронд ижил хүйстний харилцааг хориглодог, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд шинэ хууль нь ЛГБТ-тэй тэмцэх эрх баригчдын тэмцлийг улам өргөжүүлж байна гэж ВВС агентлаг мэдээлжээ. Хүний эрхийг хамгаалагчдын өгүүлснээр, Угандагийн Ерөнхийлөгч Мусевени хуульд гарын үсэг зурвал тус улс бэлгийн чиг хандлагыг гэмт хэрэг гэж үзсэн дэлхийн цорын ганц улс болох аж. 

 

Угандагийн олон нийт ч ЛБГТ-д төдийлөн нааштай ханддаггүй, ижил хүйстний харилцааг Африкийн соёлоос ангид гэж үздэг тул энэ улсад байх ижил хүйтснүүд болон трансжендерүүд ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлтэй нүүр тулдаг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин