Оросын Тула мужид дрон дэлбэрчээ
2023-03-27

Ням гарагт Оросын Тула мужид дрон дэлбэрчээ. Энэ дрон нь Украины талаас хөөргөсөн гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн бөгөөд Оросын радио электрон тулааны комплекс дроныг амдан устгасан гэж онцолсон байна.

 

"Украины цохилт өгөх дроныг "Поле-21" комплекс амдан цохилт өгснөөр дроны чиглүүлэгч систем эвдэрсэн. Улмаар нисэгчгүй аппарат зүг чигээ алдан Тула мужийн Киреевск суурингийн орчимд унасан" хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ням гарагийн өдөр Киреевск хотод дэлбэрэлт болж, гурван орон сууцанд гэмтэл учирж, гурван хүн бэртсэн байна. Энэ дрон нь Украины Ту-141 "Стриж" дрон байсан гэж ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болд:
яг үнэн. үхэл хагцал сүйрэл үзэн ядалт
2023-03-27
Зочин:
Москва руу ойртож л байна. Улаан талбай дээр нь бөмбөг тэсрээд ирэхээр дайн толгой руу нь орох бий вий. Яах гэж хүний нутаг руу дайрсан юм, одоо дайн зогсохгүй, өшөө хорсол зуун жилээр үргэлжилнэ
2023-03-27
Болд:
яг үнэн. үхэл хагцал сүйрэл үзэн ядалт