Б.Гончигсүрэн Тбилисийн их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
2023-03-27

Тбилисигийн "Их Дуулга"-ын сүүлийн өдөр буюу өчигдөр манай улсаас үндэсний шигшээ баг, "Женко" клубийн тамирчин ОУХМ Батхуягийн Гончигсүрэн -100 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.

 

Түүний хувьд хоёр жилийн өмнө Ташкентэд "Их Дуулга" ангиллаас анхны хүрэл медалиа хүртэж байсан юм. Манай жүдоч Б.Гончигсүрэн Гүржид анх удаа финалдаж зохион байгуулагч орны шилдэг залуу бөх Илья Суламанизетэй алтан медалийн төлөө барилдаж ялагдал хүлээснээр ийнхүү мөнгөн медалийн тавцанд зогсов.

Shuud.mn
Сонин хачин