Дэлхийн театрын өдөр өнөөдөр тохиож байна
2023-03-27

Жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг 1962 оноос хойш дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

 

Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм.

 

Эл өдөр дэлхийн урлагийн театрууд үзэгчдэдээ тоглолтоороо бэлэг барьдаг. Энэхүү өдрийг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театраас санаачлан Соёлын салбарын уран бүтээлчдийн дунд "Амьд театр" хэлэлцүүлэг зохион байгуулах юм.

 

Түүнчлэн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах "Мөнгөн мод-2022" оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 27-нд  Дуурь бүжгийн эрдмийн театрт 18 цагаас болох аж. 

 

“Мөнгөн мод-2022” наадамд тайз дэлгэцийн шилдэг 12 бүтээл, 12 уран бүтээлч шалгаруулж, тус бүрд нь “Мөнгөн мод” цом, мөнгөн урамшуулал гардуулах юм.

Shuud.mn
Сонин хачин