Халдашгүй байдлын дэд хорооны хамгаалаад үлдээдэг түүх давтагдах уу
2023-03-28

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий прокурорын саналыг парламент энэ долоо хоногт хэлэлцэн, шийдвэрлэх учиртай. Хууль ёсоор ерөнхий прокурорын саналыг УИХ ажлын тав хоногт багтаан шийдвэрлэх ёстой бөгөөд хуулийн хугацаа энэ долоо хоногоор дуусгавар болно.

 

Процессын хувьд прокурорын саналыг эхлээд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболд, Сүхбаатарын Батболд, Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Сандагийн Бямбацогт, Цэндийн Мөнх-Оргил нарын гарт Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнийн хувь заяа атгаастай бий л гэсэн үг.

 

Тэд хуулийн байгууллагаас хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эс түдгэлзүүлэх шийдвэр гаргана. Энэ шийдвэр намын бүлгүүд, байнгын хороодыг дамжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүрч, эцсийн шийдвэр гарна.

 

Г.Занданшатарын толгойлсон парламентынхан толгой дараалан хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад дуудагдсаар бүрэн эрхийнхээ сүүлийн жилтэй золгож байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий прокурорын санал анхных биш гэсэн үг.

 

Одоогоос яг жилийн өмнө УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөж байв. Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон тэднийг нарийвчлан шалгахын тулд бүрэн эрхээс нь салгах шаардлагатайг хуулийн байгууллагаас учирласан ч УИХ хүлээж аваагүй. Халдашгүй байдлын дэд хороо “бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй” гэсэн шийдвэр гаргаж, тэрийг нь УИХ дэмжсэнээр тэд суудалдаа үлдсэн.

 

Халдашгүй байдлын дэд хороо өнөө ч энэ байдлаа давтаж, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарыг суудалд нь үлдээж болзошгүй. Монгол Улсын өнгөтэй өөдтэй бүхэн рүү гар дүрсэн хүмүүс парламентад суудаг. Тэд биенээ хамгаалсаар парламентыг гэмт хэрэг, гэмт хэрэгтнийг хаацайлдаг газар болгосон нь бодит үнэн.

 

Энэ парламентын нэр хүнд хэдийнэ шалан дээр хэвтэж буй. Энэ удаа гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ авч үлдвэл цаашид нар үзэхгүй. 2024 оны сонгуулиар олонх болох тухай зүүдлээд ч хэрэггүй.

 

Харин хуулийн байгууллагын хүсэлтийг хангаж, багахан ч атугай шударга ёс харуулбал ард түмэн, сонгогчид нааштай хандана. Ядаж л иргэд найдна гэдгийг улс төрийн амьдралаа урт удаанаар үргэлжлүүлэхийг хүсэгчид гадарлаж буй биз ээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Ард түмэн хулгайч нараа их хурлын гишүүд авч үлдэх эсэхийг харах л үлдлээ
2023-03-28
цэнд:
даргалж байгаа хүн нь 5-н хүний алтан амиар тоглосон алуурчин. бусад нь дандаа хулгайч эд нараас юу горьдож болох вэ? шударга шийдвэр л лав биш.
2023-03-28
Mo:
Хахааххаа эдгээр новшнууд адилхан хулгай хийдэг байж яаж түдгэлзүүлэх вэ???
2023-03-28
Zochin:
Naad 5 hulgaich chin uursduu hulgaichuud uchir,daraan matuulna gej aigaad abj uldej taarah baih. Hulgaich hulgaichaa hamgaalna .Ednii etsiin erh medel shuude.Erh medel n hugatsaatai uchir duusna.Duusahaar n eelj daraalan hergiin murduj shorond n ilgeebel tsarna
2023-03-28
Zochin:
Vamgaalaad uldbel ard tumen tub talbaidaa jagsaal tsuglaanaa hiij Ulsin ih hurlig taraah hurtel arga hemjeendee tuushtai zogsono shu.Muu sain hulgaichuudig hulgaich nar n abch uldene .Buzrin hulgaichuudig buudan alah ch bagadna
2023-03-28
zotsin:
en taviig ulsiin ih huralaas holduulaagui tsagt mongol ulas oodlhgui ee
2023-03-28
Tiim shuu
2023-03-28
zochin:
Хулгайчуудыг хамгаалаад үлдээвэл өөрсдийг нь суудлаас нь татуулна шүү таарсан улсууд байх юм
2023-03-28
Tiim shuu
Энэ гөлийсөн 5-н пиздааг дахин сонгож болохгүй шүү.
2023-03-28
Zochin:
Manai mergeshsen luivarchid. Hamgaalaad l uldene. Harj l bgara
2023-03-28
Uu taarsan taar shuudainuud bna. Buurunhii dulzen enhbold, zalini uut baterdene, avilgalch su, nuguu 2-ni bas oliggui garuud. Ene 5-aas oligtoi yum huleegeed ogt hereggui goridsoni garz.
2023-03-28
МАН нүүрсний ХУЛГАЙЧДАА аваад үлдэнэ.
2023-03-28