Абилимп 2023 мэргэжлийн ур чадварын тэмцээнээс Х.Сэлэнгэ хүрэл медаль хүртлээ
2023-03-28 11:10

 

Франц улсын Мэтц хотноо гуравдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын 10 дахь Абилимп буюу мэргэжлийн ур чадварын уралдаанд манай улсаас хөгжлийн бэрхшээлтэй 13 оролцогч эх орноо төлөөлөн оролцсоноос "Уран хатгамал"-ын төрөлд Х.Сэлэнгэ хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд 32 орны оролцогчид 43 мэргэжлээр өрсөлдсөн аж. 

 

 

Тэд өнгөрсөн онд Монгол Улсад анх удаа зохион байгуулсан “Монгол абилимп-2022” уралдаанд шилдгээр шалгарч ийнхүү эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцсон юм.

Shuud.mn
Сонин хачин