Хойд Солонгос тактикийн цөмийн зэвсэгтэй болсон нь батлагджээ
2023-03-29

Хойд Солонгос Өмнөд Солонгос дахь байг онох чадвартай тактикийн цөмийн зэвсэгтэй хэмээн удаа дараа мэдэгдэж байсан ч үүнийг нотлох баримт гардаггүй байсан юм. Харин энэ удаад тус улсын хэвлэлүүдээр Ким Жон Ун бага тусгалтай пуужинд суурилуулж болох багахан хэмжээний цөмийн хошууг харж байгаа гэрэл зургууд  нийтлэгдсэн нь БНАСАУ тактикийн цөмийн зэвсэгтэй болсныг нотолж байна гэж олон улсын агентлагууд онцолсон байна.

 

Гэхдээ энэ гэрэл зураг үнэн бодитой эсэхийг батлах боломжгүй, БНАСАУ шинээр цөмийн туршилт хийх эсэхийг олон улсын тагнуулынхан болгоомжлон ажиглаж байна гэж ВВС агентлаг мэдээлжээ.

 

"Хойд Солонгос багахан хэмжээний хошууг ихээр үйлдвэрлэж чаддаг болоход аюул занал бодитой болж, Пхеньян Япон, Өмнөд Солонгост цөмийн зэвсгээр цохилт өгөх боломжтой болно гэсэн үг" хэмээн ВВС агентлагийн сурвалжлагч онцолсон байна.

 

Сүүлийн үед Хойд Солонгос пуужин тогтмол хөөргөж байгаа бөгөөд эдгээр нь цөмийн хошуу тээвэрлэх чадвартай гэж тус улсын эрх баригчид мэдэгдэж байгаа юм. Энэхүү пуужингийн туршилтаараа АНУ болон Өмнөд Солонгос Солонгосын хойгийн орчимд хамтарсан сургуулилалт хийж байгаагийн хариу гэж БНАСАУ-ын удирдагчид удаа дараа мэдэгдэж байв.

 

Аюул заналхийлсэн сүүлийн үеийн туршилтууд

 

Энэ сарын дундуур Хойд Солонгос тив алгасах баллистик пуужин хөөргөсөн бөгөөд энэ нь АНУ-ын аль ч цэгт хүрч чадна гэж тус улсын эрх баригчид мэдэгдэж байлаа. Тив алгасах энэхүү пуужин 70 минутын хугацаанд мянга орчим километр замыг туулж, Японоос баруун зүгт унасан гэж Япон, Өмнөд Солонгос батлаж байв. 

 

Үүний зэрэгцээ БНАСАУ шумбагч онгоц болон газар доорх бункераас пуужин харвасан бол Сөүл орчмын нисэх буудал гэж төсөөлсөн зохиомол бай руу артиллерээр гал нээх сургуулилалтыг Ким Жон Ун биечлэн удирдаж байсан юм.

 

Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногт Ким Жон Ун нууц зэвсгийн туршилтад биечлэн оролцсон гэж Хойд Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн. Энэ нууц зэвсэг нь шумбагч дрон бөгөөд энэ нь дайсны байлдааны хөлөг онгоцыг устгахын тулд "асар өргөн цар хүрээтэй радио идэвхит цунами" үүсгэх чадвартай гэж Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг онцолж байв.

 

Харин даваа гарагт дахин бага тусгалт хоёр баллистик пуужин хөөргөсний дээр сүүлийн хэд хоногт цөмийн хошуу тээх чадвартай шумбагч дрон дахин туршсан гэдгийг Хойд Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн юм. 

 

"Тэд шумбагч онгоцноос эсвэл газар доороос пуужин харвах чадвартай гэдгийг бид өмнө нь мэддэггүй байлаа. Ийм зэвсгийг танадах, амдан устгахад хүндрэлтэй" гэж Америкийн Стратегийн олон улсын судалгааны төвийн судлаач Эллен Ким онцолжээ.

 

Бусад мэргэжилтнүүд ч түүнтэй санал нэг байгаа юм. Сөүл дэх Асаны судалгааны төвийн зэвсгийн шинжээч Ян Юкийн өгүүлснээр, пуужинг усан доороос харвасан нөхцөлд түүнийг танахад хүнд, мөн пуужин нам доогуур нисэж, нислэгийг нь удирдах боломжтой байдаг тул пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем ийм пуужинг амдан устгахад хүндрэлтэй байдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Freda:
This is a very joyful day of my life because of the help PRIEST Salami has rendered to me by helping me get my ex-husband back with his magic and love spell. I was married for 6 years and it was so terrible because my husband was really cheating on me and was seeking a divorce but when I came across PRIEST Salami email on the internet on how he helped so many people to get their ex back and help to fix relationships. and make people happy in their relationship. I explained my situation to him and then sought his help but to my greatest surprise, he told me that he will help me with my case and here I am now celebrating because my Husband has changed totally for good. He always wants to be by me and can not do anything without my presence. I am really enjoying my marriage, what a great celebration. I will keep on testifying on the internet because PRIEST Salami is truly a real spell caster. DO YOU NEED HELP THEN CONTACT DOCTOR PRIEST Salami NOW VIA EMAIL: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229 He is the only answer to your problem and makes you feel happy in your relationship...
2023-03-30