Баруун аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар их төлөв цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -3…+2 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө +12…+14 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +10…+12 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. +9…+11 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: -3 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Уншиж байна |