Ш.Энхийн-Од мөрөөдлөө дагаж NBA-д нэрээ өглөө
2023-03-29

 

"Дэйтон флайерс" багийн тоглогч Шаравжамцын "Майк" Энхийн-Од энэ жилийн NBA draft буюу шинэ тоглогчдын сонгон шалгаруулалтад нэр нь орсон гэдгийг ESPN-ийн сэтгүүлч Jonathan Givony анх мэдээлсэн бөгөөд цаашлаад Daytondailynews.com, Hoopshype.com, Fieldlevelmedia.com зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яригдаад эхэлжээ. NBA Draft 2023 нь зургаадугаар сарын 22-нд Нью Йоркийн Брүүклинд явагдах юм.

 

 

Ш.Энхийн-Од өнгөрсөн хавар АНУ-ын ахлах сургуулийг 2022 оны төгсөлтийн Дэлхийн шигшээд багтан АНУ-ын үе тэнгийнхнийхээ шигшээ багтай хийсэн тоглолтод оролцож, намраас нь Дэйтон их сургуулийн багийн хамгаалагч болж,улирлын турш амжилттай тоглон "Атлантик-10" конференцийн шинэ тоглогчдын бэлгэдлийн шигшээд нэрлэгдсэн юм.

 

“ESPN”-ийн Жонатан Живонигийн мэдээлснээр “Майк Шаравжамц NBA-ийн драфтад нэрээ өгч бөгөөд ирэх улирал Дэйтоны их сургуульд суралцахгүй. Түүний хувьд өөр сургууль руу шилжих боломжтой боловч мэргэжлийн түвшинд сагсан бөмбөг тоглохоор шийдсэн бололтой. Майк “Rize Management”-ийн Скотт Николстой гэрээ байгуулсан” гэв. 

Shuud.mn
Сонин хачин