Гэртээ цоожлогдсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд гаргажээ

Хоёр болон гурван настай хоёр хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд гаргасан байна.
Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант баг орон сууцны бага насны 2 хүүхэд гэртээ түгжигдэж, хаалга онгойлгох боломжгүй болсон тухай дуудлагыг 03.29-ний өдрийн 04:45 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход тус тоотын хаалга онгойх боломжгүй байсан тул 3 сунадаг шатаар 3 дугаар давхрын цонхоор орж, хоёр настай М, гурван настай Б нарыг 06:35 цагт эсэн мэнд гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ