RUSI: Оросын тагнуулынхан сайн ажилласан ч Путиний таалалд нийцүүлэх гэснээсээ болж алдсан
2023-03-30 09:15

Украин руу түрэмгийлсний дараа Оросын аюулгүй алба болон тагнуулынхан армиасаа ч илүү амжилтад хүрсэн ч тусгай албадын ажиллагаанд дутагдал байдгийн улмаас Украин руу түрэмгийлэх Оросын төлөвлөгөө бүтэлгүйтсэн гэж Британийн Royal United Services Institute үзжээ. Энэ хүрээлэнгийн судлаачдын гаргасан тайланд өгүүлснээр, тусгай албадынхны нэг алдаа нь Оросын Ерөнхийлөгчийн таалалд нийцүүлэх гэсэн оролдлого байсан гэнэ.

 

"2022 оны хоёрдугаар сараас 2023 оны хоёрдугаар сар. Орос, Украины дайны үеийн Оросын ажиллагаанаас авах урьдчилсан сургамж" илтгэлд өгүүлснээр Оросын Холбооны аюулгүй байдлын алба болон бусад тусгай албад нарийвчилсан төлөвлөгөөний ачаар ОХУ-ын армийн эзлэсэн нутгууд дээр үйл ажиллагаагаа жигдрүүлж, эзлэн түрэмгийллийн дэглэмийг байгуулахад мэдэгдэхүйц амжилтад хүрсэн аж.

 

Илтгэлийн зохиогчид болон Жек Уотлинг, Александр Данилюк болон Ник Рейнольдс нарын онцолж байгаагаар Москва эзлэн түрэмгийллийг төлөвлөх үедээ Украин дахь Оросын тусгай албадын төлөөлөшчдийн сүлжээнд найдаж байсан гэнэ. Гэвч  тусгай албадад байх олон дутагдал Оросын арми дайнаас өмнө боловсруулсан төлөвлөгөөг бүтэлгүйтүүлжээ.

 

Энэ илтгэлийг тагнуулын байгууллагуудын төлөөлөгчид, Украины аюулгүй байдал болон хууль сахиулах байгууллагуудын төлөөлөгчидтэй хийсэн олон ярилцлага дээр тулгуурлан гаргасан байна. Түүнчлэн бусад тагнуулын мэдээллүүдийг ч ашиглажээ.

 

Тайлагнах соёл буюу Путиний төлөөх ажил

 

Илтгэлд онцолсноор, Оросын тусгай албадад хүчин чармайлтаа эрүүлээр үнэлэх, шударга байх зарчим  хангалтгүй байдаг гэнэ.Оросын тусгай албадын өөр нэг дутагдал нь загвар баримталдаг явдал аж. Ажиллагаа бүрт тухайлсан арга замыг сонгодоггүй, төлөвлөгөө хэрэгжихгүй нөхцөлд Зөвлөлтийн үеийн шалгарсан арга ашигладаг гэж илтгэлд онцолжээ. 

 

Тусгай албаныхан Владимир Путиний хүсэл эрмэлзлийг хэрхэн ойлгон хүлээн авсандаа нийцүүлэн ажиллагаа боловсруулж, Путиний хүсэлд нийцүүлэхийг эрмэлзэж, үүнтэй уялдуулан нөөц боломжоо хуваарилдаг гэнэ. Судлаачдын үзэж байгаагаар, энэ бүхэн нь Британийн түүхч, нацизм судлаач Ян Кершоугийн "фюрерийн төлөөх ажил" хэмээх томъёололтой илүүтэй адилхан харагдаж байгаа бөгөөд Гитлерийн үед түүнийг зорилго тавихад төрийн байгууллагууд энэ зорилгод хүрэхийг хичээж, хөрөнгө мөнгийг тооцоолдоггүй байсан аж.

 

Ажиллагаанд хэрхэн бэлдсэн бэ?

 

Эзлэн түрэмгийллийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх үндсэн механизм болгон Украиныг дотроос нь хагалан бутаргаж, удирдлага, цэргийн командлал, хяналтын системийг алдагдуулан, украинчууд төрдөө итгэх итгэлээ алдах, улс орныг тогтворгүй болгох, олон улсын зүгээс Украинд үзүүлэх тусламжийг багасгах нөхцөл бүрдүүлэхээр Оросын тал төлөвлөж байсан аж.

 

ОХУ анхнаасаа л хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна гэж тооцоолоогүй, тиймдээ ч ажиллагааны эхний шатанд л логистикийн тал дээр бүтэлгүйтсэн гэж илтгэлд онцолжээ. Судлаачдын үзэж байгаагаар, Украиныг эзлэн түрэмгийлэх төлөвлөгөө гаргах үүргийг Холбооны аюулгүй байдлынхан 2021 оны долдугаар сард авсан аж. Ийм төлөвлөгөө гаргахад Холбооны аюулгүй байдлын тагнуулын сүлжээг бэлтгэх шаардлагатай болсон тул 2021 оны намар Украин дахь Оросоын тагнуулууд Турк, Кипр, Египетийн амралтууд руу богино хугацаагаар аялж, тэндээ зааварлагчидтайгаа уулзаж байсан гэнэ. 

 

Энэ илтгэлд Оросын тусгай албадын ажиллах аргыг онцолсон байна. Судлаачдын үзэж байгаагаар, Оросын тусгай албад Оросын тагнуулуудын ажлыг багасгаж, харин тухайн газар нутагт хүмүүсийг элсүүлэн, өөрсдийн сүлжээгээр дамжуулан тэднийг удирддаг гэнэ. 

 

"Ийм хүмүүс нь тухайн орондоо улс төр, эдийн засаг эсвэл өөр чухал албан тушаал хашдаг бол тэднийг Оросын тагнуулын хувиар биш харин хувийн түнш болгон элсүүлдэг. Ингэснээр тэд Оросын ашиг сонирхолд нийцүүлэн ажиллахаас аргагүй болдог. Энэ бол өөр улсад хүмүүсийг элсүүлэнх олон аргын нэг. Өөрийн орны удирдлагынхаа даалгаврыг биелүүлж байна гэж бодтол үнэн хэрэгтээ энэ даалгаврыг Москва боловсруулсан байдаг" хэмээн илтгэлд онцолсон байна. 

 

Украины тухайд, олон жилийн туршид Оросын тусгай албадтай холбоотой байсан хэд хэдэн өндөр албан тушаалтан, улс төрчид энэ үүргийг гүйцэтгэжээ.

 

Оросын тусгай албадын төлөөлөгчид Украинд дотоодод нь тогтворгүй байдал үүсгэх, тэр дундаа тагнуулын байгууллага, хууль сахиулах болон төрийн бусад байгууллага, улс төрийн нам, олон нийтийн байгууллага болон гэмт хэргийн бүлэглэлийнхний дунд тогтворгүй байдал үүсгэхийг хичээсэн байна. Түүнчлэн Оросын тагнуулын төлөөлөгчид өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн арга хэмжээг үүсгэх ёстой байжээ. Энэ төлөвлөгөө ёсоор Украины дээд удирдлагад нөлөөлөөд зогсохгүй НАТО-д элсэх төлөвлөгөөнөөсөө Украин татгалзах, төвийг сахисан байр суурьтай болох ёстой байв. Тусгай албадын төсөөлснөөр, 2014 онд болсон шиг өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн давалгаа дэгдэж, улс орон тогтворгүй болох ёстой байсан гэнэ. Гэвч үнэндээ ийм зүйл болоогүй юм.

 

Илтгэлд өгүүлснээр, Оросын тагнуулын албаны өндөр албан тушаалтнууд довтлох ажиллагааг 2022 оны зун хүртэл хойшлуулахыг зөвлөжээ. Тэд оны эхээр довтлоход хурдан ялалтад хүрэх боломж бүрдээгүй гэж үзэж байв. Гэвч Кремль тагнуулчдынхаа үгэнд орсонгүй.

 

.

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Хэн хэлмэгдүүлсэн юм, хэн улс төрийн хоригдол болгосон юм, хэн буудан алж, хэн хэнийг цөллөг нэрээр цаазалж байсан юм, бас хэн хэний газар нутгийг таслан булаан эзэлж байсан бэ, энэ бүх асуултын хариулт бол алх бас хадууран сүлдтэй хулмас оросууд шүү дээ, дандаа л дарангуйлж устгаж, эзлэн түрэмгийлж байдаг дундад зуундаа гацсан фашист улс. Тэдний энэ их шунал хүсэлд цэг тавих цаг болсон.
2023-03-30
Мэдэж ав:
Оросын элчин Искандер Кубарович Азизов.. Манай улсыг Алс дорнодыхоо 1 автономит муж гэж ойлгодог татар-узбекийн шээс байдгийн..МОНТВ-ээр ялалтын парад гаргасангүй, танай сонгууль манайд хамаагүй - гэж загнадаг Байгаль нуурыг Монголчууд л бохирдуулсан гээд Оросын прокурорт мэдээлэл цуглуулж явсан амбан сайд л даа. Укрианы дайнд манай Ояа, Моя нар Орос ахдааганц рот цэрэг цуглуулаад өгчих болов уу яах бол. гэж нүдээ ширгэтэл горьдож байгаад хоосон явсан элчин сайд л даа. кк
2023-03-30
Монголд ийм байвал болох юм уу тээ өөрийн чинь хэлсэнчлэн
2023-03-30
Зочин:
Энэ хүнийг авилгачин асар их мөнгийг хууль бусаар завшсан улс төр хууль шүүх уул уурхайн баялгийг эрхшээлдээ авсан мафийн бүлэглэлийн гишүүн дарангуйлагч гэдэгтэй би санал нэг байна. Гэхдээ, энэ хүн барууны хуурамч ардчилагчдаар улс төр газар нутгаа задруулахгүй гээд үзэлцэж байгаа хүн гэж боддог.
2023-03-30
Монголд ийм байвал болох юм уу тээ өөрийн чинь хэлсэнчлэн
Азизов гэж хэн бэ?хэдэн үгэнд бодлоо илэрхийлж чадахгүй бөөн хэрүүл хараал аан..тархи гэж бөгс болсон улс их болжээ яанадаа энэ улс..кк
2023-03-30
Мэдэж ав:
Оросын элчин Искандер Кубарович Азизов.. Манай улсыг Алс дорнодыхоо 1 автономит муж гэж ойлгодог татар-узбекийн шээс байдгийн..МОНТВ-ээр ялалтын парад гаргасангүй, танай сонгууль манайд хамаагүй - гэж загнадаг Байгаль нуурыг Монголчууд л бохирдуулсан гээд Оросын прокурорт мэдээлэл цуглуулж явсан амбан сайд л даа. Укрианы дайнд манай Ояа, Моя нар Орос ахдааганц рот цэрэг цуглуулаад өгчих болов уу яах бол. гэж нүдээ ширгэтэл горьдож байгаад хоосон явсан элчин сайд л даа. кк
Чи энд дутчих:
За битгий хуц.. Азизовын угаадасны зулбасага минь.
2023-03-30
Азизов гэж хэн бэ?хэдэн үгэнд бодлоо илэрхийлж чадахгүй бөөн хэрүүл хараал аан..тархи гэж бөгс болсон улс их болжээ яанадаа энэ улс..кк
Юмны учрыг нь олж байж өмөөрнө шүү цаад учрыг нь олж харж байж өмөөрнө....одоогийн Украйны газар нутгыг хэн чөлөөлж,нэгтгэж бий болгосон бэ? Хэн тусгаар тогтнуулсан бэ??? Илт дайсантай нь нилээд дайсагнаад байвал яах ёстой вэ? Гарал үүслээр нь гадуурхаж алж хядаад байвал яах ёстой байсан вэ?!?! цаад учрыг нь олж харна шүү...ер нь их гүрнүүдийн геополитикийн дайн болж байхад мань мэтийн өдрийн хоолоо яая гэж буй нөхдүүд амаа хамхиад сууж байвал аминд өлзийтэй!!!тэгэхгүй хирээ мэдэхгүй далдаганаж байж хойд нөмөр нөөлөг алдвал урд зүгийн салхинд ганц шуураад л үгүй болно...цаадуул чинь үүнийг л хүлээж байгаа...
2023-03-30
Чи энд дутчих:
За битгий хуц.. Азизовын угаадасны зулбасага минь.
Зочин:
Аль ч улсад дайсан довтлоод ороод ирэхэд тэдэнд бууж өгч хамтран ажиллаж, нутаг нэгтнүүдээ барь өгдөг урвагчид байдаг. Манайд ч байсан. Тэд бол одоо оросыг өмөөрөөд ах гэж хэлээд байгаа тэр хүмүүс. Веб сайт, сошиалын постны дор түрэмгий дайныг зөвтгөж, Путиныг өмөөрч коммент бичиж буй тэр хүмүүс. Бид яагаад Украиныг өмөөрөх ёстой юм гэж үү? Яагаад гэвэл Украин бол Монголтой ижил Оросын хөрш. Бусдын газар нутгыг өөртөө нэгтгэж эзлэн түрэмгийлж байдаг сүүлийн том гүрэн бол ОХУ.
2023-03-30
Юмны учрыг нь олж байж өмөөрнө шүү цаад учрыг нь олж харж байж өмөөрнө....одоогийн Украйны газар нутгыг хэн чөлөөлж,нэгтгэж бий болгосон бэ? Хэн тусгаар тогтнуулсан бэ??? Илт дайсантай нь нилээд дайсагнаад байвал яах ёстой вэ? Гарал үүслээр нь гадуурхаж алж хядаад байвал яах ёстой байсан вэ?!?! цаад учрыг нь олж харна шүү...ер нь их гүрнүүдийн геополитикийн дайн болж байхад мань мэтийн өдрийн хоолоо яая гэж буй нөхдүүд амаа хамхиад сууж байвал аминд өлзийтэй!!!тэгэхгүй хирээ мэдэхгүй далдаганаж байж хойд нөмөр нөөлөг алдвал урд зүгийн салхинд ганц шуураад л үгүй болно...цаадуул чинь үүнийг л хүлээж байгаа...