ХНХЯ-ны харъяа төслийн нэгж ЦАР ТАХАЛ нэрээр төсвөөс ТЭРБУМЫН санхүүжилт авчээ
2023-03-30

Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээ авах нэрээр өнөөдрийг хүртэл санхүүжилт хийгдэж, зарлага гаргаж байгаа төслийн нэгж байна. 

 

 

Энэ нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл юм. Монгол Улсын хувьд цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд хийгдэж байсан ажлаа зогсоож байгаагаа мэдэгдээд багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч өнөөдөр цар тахлын гэх нэрэн дор төсвөөс санхүүжилт авч, зарлага гаргасаар байгаа юм. Тодруулбал, Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төслийн хүрээнд Төрийн сан болон Азийн хөгжлийн банкнаас НЭГ тэрбум 500 гаруй сая төгрөгийг шилжүүлжээ.

 

Энэ мөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаараа Шилэн дансандаа дараах байдлаар мэдээлжээ. 

 

Тухайлбал, нэгдүгээр сард  Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төслийн хүрээнд 260 гаруй сая төгрөгийн гүйлгээ хийжээ. Харин хоёрдугаар сард 840 гаруй сая төгрөгийн 14 гүйлгээ, гуравдугаар сард 50 гаруй сая төгрөгийн гүйлгээг хийсэн байна. Төсвийн жил эхэлснээс хойш тус төслийн хүрээнд 20 гаруй гүйлгээ хийсний ихэнх нь хувь хүний данс руу шилжсэн нь анхаарал татаж байна. 

 

Төслийн удирдагчаар одоогоор Ц.Болормаа ажиллаж байгаа бөгөөд "Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл-2”-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмжид дэмжлэг үзүүлэх болон нийгмийн халамжийн тогтолцоог бэхжүүлэх гэсэн 2 үндсэн зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж. 


 

 

 

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Угаасаа л энэ засаг мөн өмнөх засаг 20-22 онд төсвөөс гадуур зарцуулсан 7 трилион төгрөгийн зарцуулалтаа огт тайлагнаагүй шүү. Үүнийг нь Үндэстний аудитын газар тогтоосон.
2023-03-31
Ковидын үеийн хулгай маш их далай л гэсэн үг
2023-03-31
base dase:
Documents Cloned cards Banknotes dollar / euro Pounds IDS, Passports, D license, Utility bills, Social Security Cloned cards, Resident ,permit fullz and dumps visas Banknotes dollar / euro Pounds bank statement Certificates, Diplomas, Any documents etc . IELTS,TOEFL,ESOL,CHSK Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762
2023-03-31