Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нар буруугүй нь тогтоогдвол бүрэн эрхээ үргэлжлүүлэх боломжтой
2023-03-30

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий прокуророос нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцлээ.

 

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Гишүүд нууцаар, бичгээр санал өгч Н.Наранбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх байнгын хорооны санал гишүүдийн олонх дэмжээгүй.  Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг дэмжсэн. Хаалттай горимоор хуралдсан учраас тодорхой мэдээлэл өгч болохгүй байх. Өөрийнхөө итгэл үнэмшлээрээ саналаа өгсөн. Гурван гишүүн өөрсдөө хуралдаанд орж мэдээлэл өгсөн" гэлээ. 

 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалтыг нууцаар явуулсан. 66 гишүүний олонх нь Н.Наранбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн. Хуулийн байгууллагаас нууцаар явуулах санал тавьдаг. Миний бодлоор бол хэлэлцүүлгийг нууцаар явуулаад санал хураалтыг ил явуулдаг болмоор байна. Бүрэн нь түдгэлзсэн хоёр гишүүний өрөө бол хэвээрээ байна. Гишүүн шалгагдаж дуусаад буруутай нь тогтоогдохгүй бол бүрэн эрхээ үргэлжлүүлээд явна" гэлээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Ажнай Батэрдэнэ Аюурсайхан 2 буруугүй бж яг харагдаач Батэрдэнэ мөнгөн дэвснэртээх бөгсөө арчих нь холгүй бсан шүү дээ өмхтй хулгайч Монгол улсын баялгийг хулгайлж, дээр нь өөр бас бус эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж хүмүүс маш их ярьдаг ш дээ
2023-03-30
зочин:
Тэнэг минь мөрдөн шалгаад хулгайч гэдгийг нь тогтоочихсон байхад юу яриад байнаа бас
2023-03-30