Жон Кирби: ОХУ Хойд Солонгосоос хүнсээр зэвсэг сольж авахыг хичээж байна
2023-03-31

Украин дахь армиа хангахын тулд ОХУ Хойд Солонгосоос зэр зэвсэг авахаар төлөвлөж байна гэж Цагаан ордны Аюулгүйн зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Жон Кирби мэдэгдсэнийг Politico дамжуулжээ. 

 

"Орос улс Хойд Солонгосоос нэмэлт зэвсэг авахаар чармайж байгаа талаарх шинэ мэдээлэл бидэнд бий" хэмээн Кирби мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, ОХУ Хойд Солонгосоос зэвсэг авсныхаа хариуд хүнс нийлүүлж магадгүй гэнэ. "Хойд Солонгос Украины эсрэг Оросын ажиллагаанд дэмжлэг үзүүлж болзошгүйд бид санаа зовниж байна" хэмээн Кирби  онцолжээ. 

 

Америкийн талын үзэж байгаагаар, Украины дөрөв, тавдугаар сард эхлэж магадгүй сөрөг давшилтын өмнө Хойд Солонгос Орост туслаж болзошгүй аж. Одоогоор ихээхэн зэр зэвсгийн нөөцийг Бахмутын төлөөх тулаанд зарцуулж байгаа юм байна. Орост сум хангалтгүй байгаа талаар "Вагнер" хувийн цэргийн компанийн үндэслэгч Евгений Пригожин өнгөрсөн оны 12 дугаар сард л мэдэгдэж байв.

 

Энд дуулгахад, Хойд Солонгосоос Орос руу зэвсэг нийлүүлж байгаа гэх мэдээлэл өнгөрсөн онд л гарч байлаа. 2022 оны 11 дүгээр сард Кирби мэдэгдэл хийхдээ ОХУ Хойд Солонгосоос их хэмжээний артиллерийн сум авсан хэмээн онцолж байв. Хойд Солонгос болон ОХУ энэ мэдээллийг няцаасан ч Ойрх Дорнод болон Хойд Афризийн орнуудад зориулсан нийлүүлэлт нэрийн дор Орос руу зэвсэг нийлүүлсэн гэдгийг Америкийн тагнуулынхан олж тогтоож байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Пу ах Ким дүүдээ жаахан байцаа өгөөд оронд нь хэдэн сум авах юм биз дээ, Пу ах ч баларч л байх шиг, Ши дарга очсон ч юм өгөх янзгүй болоод явчих шиг боллоо, одоо ганц найдвар нь хойд со л үлдэж байна даа
2023-03-31
Кк олон жил мууг үзэх гэж зүйл бүрээр хавчиж буй нэг муу хойд Солонгосыг яаж ч чадахгүй байж одоо.бла бла бла аан ..хэнд ч хэрэгтэй мэдээ юм...
2023-03-31
Аугаа орос ч арчаагаа алдаж байна даа
2023-03-31