Соёлын яам МӨНГӨН МОД наадмыг 120 сая төгрөгөөр санхүүжүүлжээ
2023-03-31

“Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж ирсэн уламжлалтай. Энэ дагуу "Мөнгөн мод-2022" наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг тодруулсан. 

 

 

 Тэгвэл Соёлын яамнаас "Мөнгөн мод" наадмыг зохион байгуулахад зориулан Соёл урлагийн газар луу өнгөрсөн хоёрдугаар сард 120 сая төгрөг шилжүүлжээ. Харин тухайн мөнгийг Соёл урлагийн газар хэрхэн захиран зарцуулсан талаарх мэдээллээ одоохондоо тайлагнаагүй байна. Тус газар өнгөрсөн хоёрдугаар сард гурван удаа таван сая төгрөгөөс дээш зарлага гаргасан хэмээн Шилэн дансандаа мэдээлжээ. Тодруулбал, 100 жил 100 үйл явдал тайлбарт гэрэл зурагт антологийн тендерийн гүйцэтгэлийн 90 хувьд 52 сая төгрөг, Соёлын төв өргөөнд түрээс болгож 7 сая төгрөг мөн НДШ-ээ төлжээ. 

 

Харин Соёлын яамнаас "Мөнгөн мод" гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн 120 сая төгрөгийг хэрхэн захиран зарцуулсан талаар мэдээлээгүй байна. 

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин