Хаврын цэрэг татлагын тухай тушаалд Путин гарын үсэг зуржээ
2023-03-31

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн албанд татах хаврын цэрэг татлагын тухай хуульд гуравдугаар сарын 30-ны өдөр гарын үсэг зуржээ. Энэ талаар Коммерсант мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тушаал ёсоор дөрөвдүгээр сарын нэгнээс долдугаар сарын 15-ныг дуустал 147 мянган хүнийг цэргийн албанд татах аж. Энэ өмнөх оныхоос хэдэн мянгаар илүү байгаа юм. 2022 оны намар 120 мянган цэрэг татсан бол 2022 он хавар 134,5 мянган цэрэг татаж байв. 

 

Ийнхүү цэрэгт татах хүний тоог нэмсэн нь Украинд амссан бие бүрэлдэхүүний ихээхэн хохирлыг нөхөх зорилготой байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм. Хэдийгээр Оросын тал хугацаат цэргийн алба хаагчдыг дайны талбар руу илгээдэггүй гэж удаа дараа мэдэгдсэн ч хугацаат цэргийн алба хаагчид фронт руу явж сураггүй болсон тохиолдол хэд хэд гарсан талаар Оросын хараат бус хэвлэлүүд мэдээлж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сүүлийн үед 147000 цэрэг үхэж, шархадсан гэсэн үг
2023-03-31