PLAYTIME: Cigarettes After Sex хамтлагийн тухай
2023-03-31

 

Монголын анхны амьд хөгжмийн наадам "Playtime" зохион байгуулагдаад 20 орчим жилийн нүүрийг үзэх гэж байна. Энэхүү 20 жилийн ойгоороо үзэгч олондоо гэнэтийн бэлэг барьсан нь алдарт "Cigarattes After Sex" хамтлаг байлаа. Дэлхийн хэмжээний энэхүү хамтлаг ирэх сургаар үзэгчдийг хоёр талцуулаад байгаа юм. Нэг хэсэг нь үзэхийг тэсэн ядан хүлээж байхад нөгөө хэсэг тамхи болон бэлгийн чиг хандлагыг хүүхэд залуучуудад сурталчилж байна гэсэн байр суурьтай байгаа юм. Нэрээсээ авхуулаад үзэгчдийн сонирхлыг татсан тус хамтлагийн тухай мэдээллийг хүргэж байна. 

 

 

1. Cigarettes After Sex бол 2008 онд Эл Пасо хотод Грег Гонзалесийн үүсгэн байгуулсан  Америкийн инди рок хамтлаг юм.

 

2. Хамтлаг нь эфирийн, уянгалаг, ихэвчлэн зүүд шиг хөгжмийн хэв маяг, ихэвчлэн романтик, хайр дурлалын сэдэвт үндэслэсэн дууны үг, мөн "андроген" гэж тодорхойлсон Гонзалесийн хоолойгоор алдартай.

 

3. 2017 оны 6-р сарын 9-нд тус хамтлаг өөрсдийн нэртэй анхны студи цомгоо гаргаж,  сонсогчдоос эерэг үнэлгээ авч байсан. 

 

 

4. "Cigarettes After Sex" хамтлагийн гоцлол дуучин Грег Гонзалез ихэнх дууныхаа үг, аяыг өөрөө бичдэг байна.

 

5. Хамтлагийн гишүүд Майкл Жексон, Чайковскийн уран бүтээлүүдийг сонсох дуртай. 

 

 

6. Тэд Cry, Cigarattes After Sex, I гэсэн гурван цомогтой. 


7. Хамтлагийн хувьд Ази, Европ, Америк даяар аялан тоглолтоо эхлүүлж байсан. 

 

 

 8. Хамтлагийн дуунууд "X" буюу хүүхдүүдэд хориотой утга агуулдаг бөгөөд нэг ч дуу нь бүрэн хэмжээний дүрслэлт клипгүй.

 

 

9. Cigarettes After Sex хамтлаг нь пянз гаргасан бөгөөд 30-120 ам долларын үнэтэй зарагддаг. 

 

 

10. Тэднийг өнгөөр зүйрлэвэл ХАР, ЦАГААН өнгө юм. Учир нь тоглолт бүртээ зөвхөн хар цагаан хувцас өмсдөг. Мөн дууны утга агуулгад хамгийн сайн зохицох өнгийг ХАР, ЦАГААНААР тодорхойлдог.  


11. Хамтлаг нийтдээ 32 дуутай. Хамгийн олонд хүрсэн дуу нь Apocalypse юм. 

Shuud.mn
Сонин хачин