BLACKPINK-ийн Жисү анхны бие даасан цомгийнхоо дууг өнөөдөр цацна
2023-03-31

 

БНСУ-ын алдарт Blackpink хамтлагийн дуучин Жисү анхны бие даасан "ME" цомгийнхоо дууг өнөөдөр 11:00 цагт цацна. 

 

"Blackpink хамтлаг сүүлд гаргасан цомгийнхоо аялан тоглолтоор дэлхийг тойрч байгаа. Энэ үеэр бие даасан уран бүтээлгүй Жисүгийн цомгийг гаргаж буй нь сонирхолтой. Дуучин завгүй хуваарьтай байсан ч цомогтоо маш их хөдөлмөр зарцуулсан байна.

 

Анхны цомгийнхоо онцлох дуугаар "Flower", "All eyes on me"-г сонгосон бөгөөд урьд өмнө хэзээ ч харж байгаагүй "өөрийгөө" таниулахыг хүсэж байгаа аж. "Flower" дууны хоолой, гүйцэтгэл, дуучны хэв загвартай сайн зохицсон учраас гол уран бүтээлээр сонгожээ.

 

Жисүгийн “ME” цомог 1.3 сая урьдчилсан захиалга авсан бөгөөд бие даасан цомгоо гаргасан К-попын эмэгтэй дуучдын дээд амжилтыг эвдэж байгаа ажээ. 

Shuud.mn
Сонин хачин