Макрон: Франц улс 2030 он гэхэд бүх салбарт усны хэрэглээг 10 хувь бууруулах шаардлагатай
2023-03-31

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2030 он гэхэд эдийн засгийн бүхий л салбарын усны хэрэглээг 10 хувиар бууруулах шаардлагатай гэж мэдэгджээ. Болзошгүй ган гачгаас үүдэх хор нөлөөллөөс зайлсхийх үүднээс 2023 оны зун гэхэд яам, байгууллагууд ус хэмнэх төлөвлөгөөгөө танилцуулах ёстой гэж Макрон мэдэгдсэнийг Евроньюс агентлаг дамжуулсан байна. 

 

"Ус ашиглах төлөвлөгөө" нь урт хугацааны ирээдүйд эрүүл байх, усыг үр ашигтай зарцуулах төлөвлөгөө юм. 2030 он гэхэд манай улс эдийн засгийн бүхий л салбарт усны хэрэглээг 10 хувиар бууруулах гэсэн зорилтыг тавьж байна. Энэ бол урьд хожид байгаагүй, ус ашиглалтын шинэчлэлт" хэмээн Эммануэль Макрон мэдэгджээ. 

 

Түүний мэдэгдсэнээр, Францын усан хангамжийн систем ихээхэн элэгдэлд орсон тул таван литр тутмаас нэг литр ус алдагдаж байгаа гэнэ. Тиймээс системийг шинэчлэхийн тулд жилд 180 сая евро зарцуулна гэж Макрон амлажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Усаа шуудуу татаж нөөцөлөёөөө:
Усаа шуудуу татаж нөөцөлөёөөө.Улс охнууд усандаа маш их анхаарч эхэллээ шүү
2023-03-31