Ш.Адьшаа: Дондогдулам хатны хөөргийг УЛС худалдан авах боломжтой юу
2023-03-31

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монголбанкнаас 2022 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

 

 

Монгол Улсын Эрдэнэсийн сан 2022 онд 22.9 тонн үнэт метал худалдан авч, гадаад валютын улсын нөөцийг 878 сая ам.доллароор нэмэгдүүлсэн байна. Монгол Улсын Эрдэнэсийн санд НЭГ ИХ  наяд төгрөгийн үзмэр байдаг байна. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Адьшаа "Монголын Эрдэнэсийн сан хөмрөг бол үнэт баялгийн нэг хэсэг. Энэ сангийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байдаг уу? Сангийн үнэт зүйлүүдийг зарж борлуулах асуудал хуулийн хүрээнд ямар хэмжээнд явагдаж байгаа вэ? 2000 оны эхээр Юань улсын ембүүг гадагшаа гаргасан асуудал байдаг.  Энэ алдааг дахин давтагдахгүй байхад хэрхэн анхаарч байна вэ. Эрдэнэсийн санд хадаглагдаж байгаа үнэт зүйлийг дуудлага худалдаагаар зардаг уу? Сүүлийн жилүүдэд эрдэнэсийн санд хичнээн хэмжээний үнэт зүйл худалдан авсан талаар мэдээлэл авъя" гэсэн асуултад хариулт авахыг хүслээ.

 

Үүнд Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван "Эрдэнэсийн сангийн хадгалалт харуул хамгаалалтаас бусад бүх зүйл улсын нууцаас гарсан. Эрдэнэсийн сангийн байнгын хэсэгт бүртгэгдсэн аливаа эд зүйлс, үнэт олдворыг ямар нэг хэлбэрээр зарж борлуулах, бусдад шилжүүлэх хориотой. Эрдэнэсийн байнгын бус хэсэгт байгаа эд зүйлийг зөвхөн УИХ-ын шийдвэрээр бусдад шилжүүлэх зарж борлуулах зөвшөөрөл олгодог. 1994 оноос хойш УИХ бусдад зарж борлуулах шийдвэр гаргаагүй. 2022 онд  Монгол банк нийт ХОЁР тэрбум төгрөгөөр түүх соёлын дурсгалт зүйлс, археологийн олдвор худалдан авахаар төлөвлөснөөс 954 сая төгрөгөөр худалдан авалт хийсэн. Нийт 200 орчим дурсгалын зоосоос 108 ширхгийг нь авсан байна. Эрдэнэсийн сангийн орлого зарлагатай холбоотой бүх мэдээлэл нээлттэй байгаа" гэсэн хариулт өглөө. 

 

Үүний дараа УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Дондогдулам хатны хөөрөг нэг хүний гар дээр байгаа. Тэр яаж гарсныг ч мэдэж байгаа. Үүнийг төр худалдан авах боломж байгаа юу?" хэмээн тодруулахад Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван "Ард иргэдээс түүх соёлын үнэт зүйлийг худалдах санал байнга тавьдаг. Төв банк холбогдох байгууллагуудын дүгнэлтийн дагуу худалдаж авч, Эрдэнэсийн санг баяжуулдаг" гэсэн хариулт өглөө. 

 

 

Дараа нь Б.Дэлгэрсайхан гишүүн "Монголбанк Мөнгөний бодлогоо хэрхэн ашиглаж байна. Монголбанк хувийн аж ахуйн нэгжээ удирддаг газар ш дээ. Та нар яагаад зээлээ хумичихав. Монгол Улсын эдийн засгийн цусны эргэлт зогсчихлоо. Хүмүүс хүлээлтийн байдалтай байна. Хавар том бүтээн байгуулалт эхлэх гэтэл мөнгөгүй суучихлаа. БНХАУ гурван жил хилээ хаагаад нээхдээ бүх ААН, иргэддээ зээл өгсөн  гэдгийг Г.Энхтайван та сонссон байх. Засгийн газар боомтоо анхаараад экспорт хангалт түвшинд байгаа. Валют хангалттай орж байгаа гэж ойлгож байгаа. Энэ хэмжээгээр зээл олгохгүй юм уу? Гэтэл бүх банкууд нь мөнгөө хумичихлаа. Үүнээс болоод улс орон даяараа ажилгүй, ААН-үүд дампуурлын байдалтай байгаад байна. Мөнгөний бодлогоо буруу удирдаад байх шиг байх юм. Ипотекийн зээл хумигдаад байхгүй болчихлоо. Орон сууц авах сонирхолтой ч зээл байхгүй. Хөдөөд бол ямар ч зээл алга. Та нар найдваргүй зээл гээд ам тагалчихлаа. Энэ бүхэнд ямар шийдэл байна" гэлээ. 

 

 

Үүнд Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван "Сүүлийн асуултаас нь эхлээд хариулъя. Ипотекийн зээлийн хөтөлбөр 2020 онд УИХ-аар батлагдсан КОВИДЫН хуулийн дагуу Төв банк оролцож байсан. Энэ хууль дууссантай холбогдуулан ипотекийн зээлийн хөтөлбөр санхүүжилтыг дуусгавар болгосон. Зээлийн эргэн төлөлтөөрөө санхүүжилт хийгдэж байгаа. 400 орчим тэрбум төгрөгөөр санхүүжилт хийгдэж байна. Төв банк энэ оны хоёрдугаар улиралдаа багтаагаад ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газар руу шилжүүлэхээр Сангийн яам, Барилга хот байгуулалтын яамтай хамтраад ажиллаж байна. Төв банкны зүгээс өрхийн амьжиргааг дэмжих хамгийн нэн тэргүүний зорилго бол инфляцийг зорилтот түвшинд хүргэж бууруулахад үйл ажиллагаагаа чиглүүлсэн. Зээлийн тасалдал бий болсон, буурсан, ханшийн дарамт учирсан, ААН-үүд хүндэрч байгааг Төв банк ойлгож байгаа. Энэ бол бодлогын сонголт юм. Төв банк инфляциа барих уу эсвэл зээлийн өсөлтөө барих уу гэдэг сонголт юм. Төв банк хуулиар олгогдсон мандатын хүрээнд инфляцийг бууруулж байна. Инфляцийг барихгүй бол өрхийн амжиргаанд хүнд цохилт авч байна " гэлээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Манжын дарлалын үед дондогдулам хатны үнэт зүүлтийг хятад руу зархаар монголчуудыг тэжээх үнэд хүрдэг байсан. Тэгж монголчуудыг тэжээж байсан түүхийг өгүүлсэн роман гарсан
2023-03-31