Пепси логогоо сольжээ
2023-03-31

Америкийн PepsiCo компани Pepsi ундааныхаа шинэ логог албан ёсоор танилцуулжээ. Энэ нь сүүлийн 14 жилийн хугацаанд хийж буй анхны өөрчлөлт юм.

 

Компанийн мэдээлснээр, брендийн 125 жилийн ойд зориулан энэ оны намар Хойд Америкт, 2024 он гэхэд дэлхий даяар шинэ дизайнаа танилцуулах аж. Энэ нь алдартай компанийн хувьд ирээдүйд чиглэгдсэн шинэ эрин эхэлснийг бэлгэдэж байгаа гэнэ.

 

"Бид Пепсигийн шинэ эринийг эхлүүлж байгаадаа баяртай байна. Брендийн ялгарах онцлогууд улам их, тодоор харагдаж, цахимжсан ертөнцөд амжилтад хүрэхийн тулд асар том үсрэлт хийж байгаа хэрэг юм" хэмээн Пепси компанийн маркетингийн захирал Тодд Каплан мэдэгджээ. 

 

Логоны шинэ дизайнд хар, хөх өнгөнүүд оруулсан нь ялгарах, тод , шинэлэг байхыг бэлгэдсэн аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин