Дарханы зам эвдэрчээ 
2023-03-31

 

Дархан-Шарын гол чиглэлийн зам эвдэрчээ. Тухайн замын ус зайлуулах шуудууг хааж, түр зам хийснээс уг эвдрэл үүссэн байна. Ус зайлуулах хоолойнууд бүрэн ажиллах боломжгүй нөхцөлд шар ус ихээр хуримтлагдаж, замыг эвдсэн байна.

 

Энэхүү зам нь 2020 онд ашиглалтад орсон бөгөөд “Төгс зам” ХХК хийж гүйцэтгэжээ. Дархан-Уул аймгаас комисс гарч тухайн зам дээр ажиллаж байна.

 

Shuud.mn
Сонин хачин