Монголын 15 иргэн Хятадад хулгайн хэргээр шалгагдаж байна
2023-03-31

Монгол-БНХАУ-ын хилийн боомтоор иргэд зорчих хөдөлгөөн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс нээгдсэн. Энэ өдрөөс хойш хил нэвтэрсэн манай улсын нийт 15 иргэн БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Шэньжэнь зэрэг хотод хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна.

 

 

Тиймээс БНХАУ-д зорчих хугацаандаа тус улсын хууль тогтоомжийг чанд сахиж, гэмт хэрэгт холбогдохгүй байхыг анхааруулж байна. БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн иргэнийг учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан 3-10 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэнэ. Учруулсан хохирлын хэмжээ онц ноцтой бол 10 жилээс хугацаагүй хорих хүртэл ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг.

 

БНХАУ-Д ЗОРЧИХ ИРГЭД ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.

 

Shuud.mn
Сонин хачин
hulgai:
mongol hulgaich nar hiatadad mash aldartai shdee.
2023-04-01