Нисэх- III, IV хороолол чиглэлд нийтийн тээврийн автобус явж эхэллээ
2023-04-01

Хан-Уул дүүргийн 8, 9, 16, 21, 25 дугаар хорооны иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн өнөөдрөөс буюу 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ч:76 “Нисэх- ТЭЦ 4- III, IV хороолол" чиглэлд нийтийн тээврийн автобус явж эхэллээ.

 

 

Тухайн шинэ чиглэл нь Нисэхийн эцсээс ТЭЦ-4 буюу Эрчим хүчний гудамж, Гурвалжингийн гүүрээр 3-р эмнэлэг, III,IV хороолол чиглэлийн маршрутаар иргэдэд үйлчилнэ.

 

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

 

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин