Беларусьт Оросын цөмийн зэвсэг байршуулахыг Хятад эсэргүүцэв
2023-04-03

Цөмийн зэвсэг эзэмшдэг орнууд энэ зэвсгээ бусад орнуудад байршуулахгүй байхыг Хятад уриалж байгаа талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр Хятадын элчин сайд Гэн Шуан мэдэгджээ. 

 

"Цөмийн зэвсгийг хамтран ашиглах тухай хэлэлцээрийг цуцалж, цөмийн зэвсэгтэй бүхий л орнууд энэ зэвсгээ хилийн чанадад байршуулахаас татгалзан, бусад оронд байршуулсан зэвсгээ гаргахыг бид уриалж байна" хэмээн Гэн Шуан мэдэгдсэнийг "The Moscow Times" сонин дамжуулжээ.

 

Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байршуулах тухай Владимир Путиний шийдвэр гарч, дэлхий нийтийг түгшээж буй энэ үед Хятадын тал ийм мэдэгдэл гаргасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусьт тактикийн цөмийн зэвсэг хадгалах тусгай агуулах байгуулах, Искандер пуужин бүхий 10 онгоц байршуулна гэж мэдэгдсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иван:
Мулгуу монголчууд манай оросыг аугаа гэж яагаад боддог юм болуу .оюуны хомсдолтой сдракууд юмаа ха ха ха..
2023-04-04
South China Morning Post сонины нийтлэлд Беларуст тактикийн цөмийн з****г байрлуулах тухай Путины шийдвэрийг Ши Жинпинг Москвагаас дөнгөж явангуут араас нь нулимсан доромжлол гэж нэрлэжээ!! Уул нь Ши, Пу нар Москвад уулзаад цөмийн зэвсгийг гадаад улсын нутаг дэвсгэрт байрлуулахаас татгалзана гэж тохиролцсон боловч гайхал Пу нь "За" гэчихээд салаавч үзүүлжээ! Ши дарга Хиадаа их л ууртай байгаа бололтой?!
2023-04-04
зочин:
Яахаараа дээрэмчин Америкууд монголын минь мөнхийн хөрш агуу их Орос, Хятадыг тойруулаад, мөн дэлхий бүх цэгүүдэд цөмийн зэвсэг баайршуулж болдог, яахаараа Орос улс өөрийн хөрш Белоруст цөмийн зэвсэг байршуулж болдоггүй юм вэ? Энэ шударга ёс уу? Энэ тэгш эрх үү? Энэ энхтайван уу?Ер нь энэ дэлхийд эрүүл хүн байна уу?
2023-04-03
Орост хандаагүй , бүх улсад гэж байна л даа... АНУ ч бас үүнд хамаарна
2023-04-03
одоо орос гөлөг шаанаа гятад ах нь зөвшөөрсөнгүй
2023-04-03