Кёкүшюзан Д.Батбаяр хутга барьж танхайрсан гэх асуудлыг шалгаж байна
2023-04-03

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Грийнхаус хотхоны СӨХ-ны дарга М цагдаагийн байгууллагад 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөдөл гаргажээ.

 

 

Грийнхаус хотхоны дэргэд Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нар барилга барьж буй аж. Хотхоны оршин суугчид барилга барихыг эсэргүүцэж, “Грийнхаус хотхоны урдах спорт заал, орон сууцыг нурааж, 14 давхар оффисын барилга барьж, хотхоны 300 гаруй оршин суугчийн эрх ашгийг зөрчиж байна.  Барилгын ажлыг зогсоох хүртэл тэмцэх болно" гэсэн утгатай хулдаасан хэвлэл байрлуулсан аж.

 

Харин энэ бичгийг нь Кёкүшюзан Д.Батбаяр хутгаар зүсэж, хуулж танхайрсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргажээ.

 

Уг асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Shuud.mn
Сонин хачин
Энэ хүн ямар аргаар энэ их газрыг аваад байнаа? Эгэ мангас шиг шуналтанд хэн газар олгоод байнаа? АТГ шалгах хэрэгтэй!
2023-04-04
Odoo bur dawraad bgaan bishuu shynal ihdwel shylam bolno doo
2023-04-03
Зочин Зочин:
Ямар их ханаж цаддаггүй шунал вэ?. Батбаяр,Баясгалан хоёр нийгэмд үлгэр жишээ байж,бусдыг үлгэрлэн араасаа дагуулж явах ёстой байтал нйгмийн шаар шавхруу хүн новш болтлоо ялзарчээ!!!. Та хоёрын буруу замаар олсон хөрөнгө мөнгө чинь буцаж гарахдаа үхэл хагацал өвчин зовлон болдог юм шүү. Үхэхдээ авсандаа чирч орж чадахгүйгээс хойш шуналаа татаж амьдар!!!.
2023-04-03
irgen:
Hyazgaargui shunal.Huuli uilchildeggui negen dee.
2023-04-03