МАН-ын бүлгийн дэд даргаар Э.Бат-Амгаланг сонголоо
2023-04-03

МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Тус бүлэг өнөөдөр намын бүлгийн дэд даргаа сонгосон байна. Бүлгийн нийслэлийн асуудал хариуцсан дэд даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг сонгожээ. Ингэснээр МАН-ын бүлэг гурван дэд даргатай боллоо.

 

 

Үүнээс гадна Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. Энэ талаар УИХ-ын Х.Ганхуяг "Аялал жуулчлалын хууль бол энэ салбарыг либералчлах, олон жуулчин авчрах чиглэлд эрхзүйн шинэчлэл хийнэ. Засгийн газар, хувийн хэвшил юу хийхийг тодорхой болгож байна. 

 

Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө баталдаг болно. Хичнээн сая жуулчин татахтайгаа уялдуулан нисэх онгоцны буудлыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүсүүд хаана байхыг Ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, Ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний хороогоор батлуулдаг байх өөрчлөлтийг оруулж байна. 


Энэ хуулийг дагаад аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн асуудал орж ирж байгаа. Навигацийн орлогын 20 хувиар санг бүрдүүлэхээр тусгасан. 

 

Жилийн дөрвөн улиралд жуулчин татах эвентийг зохион байгуулах боломж бүрдэнэ" гэсэн мэдээллийг өглөө. 

 

Мөн тэрбээр "Энэ хуулиар дотоодын нислэгийн НӨАТ-ыг тэглэх асуудлыг оруулж байна. Дотоодын нислэгт зарцуулагдаж байгаа түлш, сэлбэгийг НӨАТ-аас чөлөөснөөр тариф буурах боломж бүрдэнэ" гэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ийм гишүүн байдаг юм уу?
2023-04-04
100 ямаанд 60 ухна гэж. МАН ч ард түмний мөнгөөр гараа угааж байна даа.
2023-04-03