АНУ-д торнадогийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
2023-04-03

Гуравдугаар сарын 31-нд Америкийн хэд хэдэн мужаар дайрсан торнадогийн улмаас амиа алдсан хүний тоо 32 болж нэмэгдсэн талаар Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Делавэр, Арканзас, Иллинойс, Миссисипи, Индиана болон Теннесси мужид байгалийн гамшгийн улмаас хүмүүс амиа алдсан байгна. Арканзас мужийн захирагч Сара Хакаби Сандерс мужид онц байдал тогтоосон бөгөөд мужийг сэргээн босгоход хөрөнгө мөнгө хайрлахгүй хэмээн мэдэгджээ. 

 

Өнгөрсөн баасан гарагт болсон байгалийн гамшгийн улмаас Арканзас мужид 600 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Мөн мужийн төв хэсэг гамшигт илүүтэй өртсөн бөгөөд зарим хороолол, суурин бүрэн сүйрчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин