Белгород муж Ялалтын баярын парад зохион байгуулахгүй
2023-04-06

Оросын Белгород муж энэ оны тавдугаар сарын есний өдөр  Ялалтын баярт зориулсан цэргийн парад зохион байгуулахгүй байхаар шийджээ. Энэ талаар мужийн захирагч Вячеслав Гладков мэдэгдсэнийг The Moscow Times сонин дамжуулсан байна. 

 

"Сөргөлдөгчийг өдөөн хатгахгүйн тулд парад зохион байгуулахгүй" хэмээн Белгород мужийн захирагч Вячеслав Гладков мэдэгджээ. Харин "Үхэшгүй мөнхийн хороо" жагсаал, салют буудуулах зэрэг бусад арга хэмжээг зохион байгуулах эсэхийг удахгүй шийднэ, гэхдээ хүмүүсийг эрсдэлд оруулахгүй хэмээн онцолсон байна.

 

Белгород муж 2023 онд цэргийн парад зохион байгуулахгүй гэж мэдэгдсэн Оросын анхны муж болж байна. Жилийн өмнө, Оросын хил орчмын зарим бүс нутгууд парад зохион байгуулахаас татгалзаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
цэрэггүйжсэн зэвсэггүйжсэн оркстанаа гэж
2023-04-06
Зөв шйидвэр:
Дрондуулчихна шүү дээ
2023-04-06