Монголын иргэн Буриадад албан тушаалтанд авлига өгсөн хэрэгт холбогджээ
2023-04-06

Дорнод Байгалын мөрдөн шалгах хороо Монгол Улсын 38 настай иргэн эрэгтэйн эсрэг эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж дуусчээ. Монголын иргэн албан тушаалтанд авлига өгсөн хэргээр буруутгагдаж байгаа талаар "Номер один" сонин мэдээлсэн байна. 

 

"2023 оны хоёрдугаар сард Монголын иргэн Буриадын гаалийн газрын Монды гаалийн ажилтанд 50 мянган рублийн авлига өгсөн. Түүнийг авлига санал болгосон талаар гаалийн ажилтан холбогдох хүмүүст мэдээлсэн тул авлига өгснийх нь дараа Буриадын  гаалийн Авлигатай тэмцэх хэлтэс болон Оросын хилийн байгууллагын ажилтнууд саатуулсан " хэмээн мөрдөн шалгах хороо мэдэгджээ. 

 

Энэ хэргийг Тункин амйгийн шүүхэд шилжүүлсэн байна. ОХУ-ын Эрүүгийн хуульд зааснаар, албан тушаалтанд авлига өгсөн хэрэг үйлдсэн этгээдэд өндөр торгууль оноох, хоёр хүртэлх жилийн хорих ялаар шийтгэдэг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүний газар нэрээ бодохгүй юмаа нөгөө цус нэг гээд хөлөө хугалчихаа дөхдөг хөлдүү буриадууд нь чанараа харуулж байна штээ
2023-04-07
haha manai uhernuud neeree alnaa
2023-04-06
ТэрбишZ:
Гайхах юм байхгүй.Манайханы ажлаа бүтээдэг ганц сурсан арга.
2023-04-06