Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон С.Батдөлийг үргэлжлүүлэн хорино

img

Өнгөрсөн нэгдүгээр сард Эрүүгийн цагдаагийн газраас  хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, түүнийг цагдан хорьсон. 

 

 

Өнөөдөр шүүхээс түүний цагдан хорих хугацааг сунгасан байна.  Тодруулбал, нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал ирүүлснийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр прокурор,яллагдагч,түүний өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих.....” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-04-07
зочин:
энэ нөхөртэй нийлж мөнгө угааж авилга хахуулийн хэрэгтэй нөхдүүдэд хэдэн жилийн хорих ял өгөх вэ
2023-04-07