Т.Аубакир: ХАА-г дэмжих санг корпорац болгож хувийн хэвшлүүдийг боож унагах нь
2023-04-07

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа.



Үргэлжлүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлд Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж,  аж ахуйн тооцоот төрийн өмчит корпорац байгуулахаар тусгажээ. “Хөдөө аж ахуйн корпорац” төрийн өмчит компанийг байгуулж, салбарын яам хувьцааг нь 100 хувь эзэмших юм. Энэ компани нь салбарын яамны эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Сан татан буугдсанаар хөрөнгө нь компани руу шилжсэн тул салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаанд доголдол гарахгүй гэж хууль санаачлагч үзжээ. Мөн  Төрийн хувьцаа эзэмшигч, эрхийг хэрэгжүүлэгч нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засаглалын хувьд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт Төлөөлөн удирдах зөвлөлтэй байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: ХАА-г дэмжих санг корпораци болгосноор юу өөрчлөгдөх юм бэ? Өөрийн үүсгэсэн хөрөнгө гэж байна уу?

 

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Корпорац болгосноор олон зүйл өөрчлөгдөнө. ХАА-г дэмжих сан их үрэлгэн байдалтай ажиллаж байна. Авлага өглөг 200 тэрбумд эргэлдэж байна. Банк санхүүтэй харьцаж үйл ажиллагаа явуулж чадахгүй болсон. Цаашид олон нийтийн компани болгохоор зорилготой өөрчлөлт хийж байгаа юм. 

 

ХАА дэмжих сангийн гүйцэтгэх захирал Б.Цогтсаран: Жилийн эцсийн байдлаар 384 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Эргэлтийн хөрөнгө нь 301 тэрбум төгрөг.  83 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байгаа юм байна. 

 

УИХ-ын гишүүн Т.Аубакир: Төрийн боломжийг ашиглан хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөхгүй байх зарчимтай. Гэтэл энэ сан корпорац болгоод ижил төрлийн компаниудтай өрсөлдөх гээд байгаа юм бишүү. Доторх заалтуудыг харахаар хувийн хэвшилтэй өрсөлдөж, тэднийг боож унагаах нь. Үүнтэй дээрээ анхаараарай. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-05-31
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-05-31
иргэн:
үндсэн хуулийн эсрэг зүйл хийхээ больчээжээ хүн хогнуудаа корпараци ч гэнэ үү сан ч гэнэ үү нийгэм эдийн засагт тэгш бус ялгамжтай аливаа харилцаа үүсгэх энэ мэт үйлдлээ тэвчих хэрэгтэй байна. Дэмжих нэрээр зах зээлийн бодит хүүгийн ханшаас бага хүүтэй зээл төр олгоно тэгш бус ашиг сонирхолын зөрчил үүсгэх шалтгааны үндэс болж байна шүү дээ
2023-04-09