Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй 230 хүнийг АТГ шалгаж эхэллээ
2023-04-12

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу БШУЯ-наас Боловсролын зээлийн сангийн мэдээллийг ил болгоод байгаа. Тус сангаас зээл авч, гэрээний үүргээ биелүүлэхгүй, сураггүй болсон 230 хүн бий. Тэдний мэдээллийг АТГ-аас шалгаж эхэлжээ. 

 

 

Гэрээний үүргээ биелүүлсэн байдал, нийтийн албан тушаал эрхэлж байгаа эсэх, тэдний улс төр, бизнесийн нөлөө бүхий этгээдүүдтэй хамааралтай эсэхийг тодруулан шалгаж байгаа аж. 

 

Боловсролын зээлийн сангаас 1997-2014 онд авсан зээлээ төлөөгүй 230 хүн улсын төсөвт 27 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа юм.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Насаараа хөдөлмөрлөсөн ч сурлага сайтай хүүхдээ гадаадад битгий хэл монголдоо шилдэг сургуульд суралцуулах санхүүгийн боломжгүй байтал төрийн мөнгөөр туйлсан дарганцарууд, толгой хоосон хүүхдүүдээ эрхлүүлэх гэж дээ арай арай. хариуцлага тооц
2023-05-23