BLACKPINK хамтлаг 13 жилийн дараа К-поп ертөнцөд түүхэн амжилт тогтоов
2023-04-17

 

БНСУ-ын алдарт BLACKPINK хамтлаг к-поп төдийгүй дэлхийн хөгжмийн салбарт өнөөгийн цаг үеийн хамгийн нөлөө бүхий, амжилттай хамтлаг болох байр сууриа бататгасаар байна.  Учир нь тэд дахин шинэ амжилт тогтоож "YouTube-ийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй уран бүтээлчийн суваг" боллоо. 

 

Тухайлбал хамтлаг 13 жилийн өмнө  Justin Bieber-ийн тогтоосон “YouTube-ийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй уран бүтээлчийн суваг” дээд амжилтыг эвдэж шинээр тогтоож чадлаа.  

 

 

BLACKPINK хамтлаг өчигдөр эхэлсэн дэлхийн хамгийн том хөгжмийн наадмын нэг болох "Coachella-2023"-ийн голлох уран бүтээлчээр оролцож буй. Тэд 125,000 мянга гаруй үзэгчдийн өмнө цаг гарны турш үзүүлбэрээ үзүүлсэн байна. 

 

BLACKPINK-ийн гайхалтай амжилт дэлхий даяар томоохон хөгжмийн платформуудад ноёрхсон хэвээр байгаа нь Coachella хөгжмийн фестивалаас харагдаж байна. Тэд К-поп хөгжмийн түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй амжилтад хүрч гайхалтай амжилт үзүүлжээ.  

Shuud.mn
Сонин хачин
энэ хэдэн гоншгосон гадны эргүүнүүд манайд ямар хэрэгтэй юм бэ амьдралдп ойр хэрэгтэй авч болох мэдээлэл оруулж байгаач
2023-04-17