Украины дайнд оролцсон Казахстаны иргэдийг эрүүгийн хэрэгт татан шалгаж байна
2023-04-17

Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хороо тус улсын иргэд Украины нутаг дэвсгэр дээр дайнд оролцсонтой холбоотой 10 эрүүгийн хэргийг шалгаж байгаа гэж Sputnik мэдээлжээ. 

 

Казахстаны Эрүүгийн хуульд зааснаар, гадаадын орнуудад зэвсэгт сөргөлдөөнд оролцсон Казахстаны иргэнийг ес хүртэлх жилийн хорих ялаар шийтгэдэг юм байна.

 

Хэрэгт холбогдсон иргэдийн нэрсийг болон дайнд аль талд байлдаж байсан талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өгөөгүй аж. Учир нь Казахстаны Эрүүгийн хуульд зааснаар шүүхээс өмнөх мөрдөн байцаалтын явцын талаар мэдээлэл өгөхийг хориглодог юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин