Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг ил болголоо
2023-04-17

Засгийн газраас хэрэгжүүлж буй Шилэн ажиллагааны хүрээнд өнөөдөр /2023.04.17/ ашигт малтмалын лиценз эзэмшигчдийн мэдээллийг ил болголоо. Мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

 

Өнгөрсөн хугацаанд нийт  6 178 816 га газарт ашигт малтмалын лиценз олгосон байна.  Үүнээс 4 334 994 га газарт хайгуулын 885 лиценз, 1 843 825 га газарт ашиглалтын 1 713 лиценз олгожээ.

 

Нийт 2 598 лицензээс

 

41 нь идэвхгүй

2 557 нь идэвхтэй байна.

 

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн ил болгожээ. Манай улсын экспортын орлогын 93 хувь нь уул уурхайгаас бүрддэг. Энэ салбарын мэдээлэл ил тод байх нь улс орны эдийн засаг эрүүл байхын үндэс гэдгийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлж байна.  


 

Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 71 байгууллагын ТУЗ-ийн 612 гишүүний нэрийг өнгөрсөн долоо хоногт ил болгосон. Тэгвэл өнөөдөр 58 байгууллагын ТУЗ-ийн 504 гишүүний цалингийн мэдээллийг ил болголоо. Мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Shuud.mn
Сонин хачин
Монголчууд газар ухахаар хууль бус гээд хужаа нар ухахаар гадаадын хөрөнгө оруулагч гэдэг энэ засаг бол урвагч . ер нь 30 жилийн турш дандаа урвагчид л засгийн эрхэнд гарсан . хаана байна эх орончид байхгүй юу шившгүүд ээ
2023-04-17
ene odoo medeelel il bologdog sain yum uu haashaa iin? jhn medee gargahguitaa ih od bolj, tom tom shaanaa ene batsaan
2023-04-17
mgl hyyhen:
eh huh tenger, eh orniig mini uhaj tunhuj baigaliig ewdeh zuwshuurul uu, iim ikhiig ugdug n yadag yum be,
2023-04-17