С.Норов: Хүүхдийн мөнгийг танаснаар халамж авах иргэдийн тоо буурсан
2023-04-17

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний улирлын голлох үзүүлэлтүүдийг Бодлого, хамтын ажиллагааны газрын Бодлого, гадаад харилцааны хэлтсийн ахлах статистикч С.Норов, Бодлого, хамтын ажиллагааны газрын Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Д.Баасан нар танилцууллаа. 


Гадаад харилцааны хэлтсийн ахлах статистикч С.Норов


Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2023 оны эхний улиралд 931.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 257.4 тэрбум төгрөг буюу 38.2 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 220.8 (38.3%) тэрбум төгрөгөөр тэтгэвэр авагчийн тоо өссөн нь голлон нөлөөлжээ. 

 

Тус сангийн зарлага 2023 оны эхний улиралд 907.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.7 (17.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд: 

 

  • Тэтгэврийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 113.7 (16%) тэрбум төгрөгөөр
  • Тэтгэмжийн даатгалын сангийн зардал 12.4 (33.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Түүнчлэн Нийгмийн халамжийн сангаас 2023 оны эхний улиралд давхардсан тоогоор 2,170.4 мянган хүнд 496.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 30.2 (1.4%) мянгаар, Олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 22.9 тэрбум төгрөг буюу (4.4%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Үүнд, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 62.9 мянга буюу 5.1 хувиар, олгосон мөнгө 25.5 тэрбум төгрөг буюу 9 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн" гэсэн  юм. 

Shuud.mn
Сонин хачин
Hun:
хүүхдийн мөнгөн дээр Луу унждагаа больж. Хулгайч гишүүдийн ХӨРӨНГИЙГ ХУРАА!
2023-04-28